Өнөөдрөөс гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлаж эхэлнэ

Өнөөдрөөс гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлаж эхэлнэ

Өнөөдрөөс /2021.12.25/ УОК-ын шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэдийг коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлаж эхэлж байна.

Тусгаарлалтад:

  • 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй,
  • 4-12 насны хүүхэд 50 мянга,
  • 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ. Тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.