Улс өсөх идэр начин Э.Энхбат агсан БНСУ-аас биеийн байдал нь хүнд эх орондоо ирээд “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр /2021.12.25/ таалал төгссөн.
Харин энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид “Сонгдо” эмнэлэгт очиж, хэргийн газрын үзлэг хийсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл асуудалд хавтаст хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бололтой.
Энэ талаар “Сонгдо” эмнэлгийн эмч Б.Болдсайхан, “бүүр ингэх байсан юм уу … тийм амархан хэргээ шилжүүлээд тохчих хүн шиг, эмнэлэг шиг санагдсан??. Эрүүл Мэндийн 100 жилийн ойн орой эмнэлэг хэргийн газар болж, хавтаст хэрэг нээж, үзлэг хийж, эмч нар байцаагдаж баярлах шив … баярлалаа. Төр Засаг, цагдаа ба нөгөө мундаг найруулдаг талд … тэгсэн ч үл шантарч хэнд ч эмчилгээ тусламж үзүүлсээр байх болно. би лав Дархан явах худлаа болох нь … манай эмчийг дахиж хэзээ дуудна би хамт очно, үүдэнд нь сууж байна. маргааш ч нөгөөдөр ч” хэмээжээ.
за зө … хария
— Бундан Болдсайхан (@Boldsaikhan_dr) December 24, 2021
… маргааш би лав Дархан явах худалаа болох н
… манай эмчийг дахиж хэзээ дуудна: би хамт очно, үүдэнд н сууж байна: маргааш ч нөгөөдөр ч