ЭМЯ: Улаанбаатарт 167, орон нутагт 74, зөөвөрлөгдөж орж ирсэн ДОЛООН тохиолдол батлагджээ

ЭМЯ: Улаанбаатарт 167, орон нутагт 74, зөөвөрлөгдөж орж ирсэн ДОЛООН тохиолдол батлагджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 248 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн тохиолдол 7  
  • Нийслэлд 167
  • Орон нутагт 74 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 2053 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 703
  • хүндэвтэр 1086
  • хүнд 229
  • нэн хүнд 35 хүн байна.

Мөн хугацаанд 61-80 насны нэг хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1981 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.