Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг эмч, эмнэлгийн хамт олонд “талархал” илэрхийлжээ

Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг эмч, эмнэлгийн хамт олонд “талархал” илэрхийлжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж буй. Харин Э.Энхбатын биеийн байдал муу БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч Ням гараг /2021.12.19/-т эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн ч тэрээр өчигдөр /2021.12.25/ таалал төгссөн юм.

Энэ талаар түүний эхнэр Б.Нандинцэцэг, “Дэндүү сайхан ханиа араатны гарт алдана гэж зүүдэлсэнгүй явлаа. Бүлтийгээд үлдсэн 3 үрсийнхээ төлөө хичээхээс өөр сонголт надад байхгүй боллоо. Одоо ч итгэмээргүй байна хайрт минь чамдаа хязгааргүй их хайртай. ГССҮТ, Asan Medical center kyung Hee University, Korea UB Songdo Hospital эмнэлэгүүдийхээ хамт олонд маш их баярлалаа. Б.Болдсайхан эмчид найдлагагүй гэх оношоо хэлсэн ч сайхан сэтгэлээр хүлээж авсан алтан гартай эмч таньдаа талархлаа танай хамт олон бол хамгийн мундаг нь Өнөөдрийг хүртэл үргэлж хамт байж тусалж дэмжсэн хүн бүхэнд талархлаа” гэжээ.