Улсын өсөх идэр начин Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад өнгөрөгч Ням гараг /2021.12.19/-т эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн байдаг. Харин өнөөдөр /2021.12.24/ тэрээр таалал төгссөн гэх харамсалтай мэдээг эх сурвалжууд өгч буй юм. Харин түүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдож байна.
Тэгвэл өнөөдөр Э.Энхбатыг таалал төгссөн гэх мэдээллийн дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид “Сонгдо” эмнэлэгт очсон гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн байж болзошгүй байна. Харин тус эмнэлгийн эмч Т.Болдсайхан өөрийн цахим хуудастаа, тус үйл явдалтай холбоотой байж болзошгүй дараах мэдээллийг оруулсан байна. Тэрээр “за зө … бүүр ингэх байсан юм у … тийм амархан хэрэгээ шилжүүлээд тохчих хүн шиг, эмнэлэг шиг санагдсан??” хэмээжээ.