УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.24/ хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн. Уг хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон гишүүдийн асуултад хариулсан юм.
Тэгвэл уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжээ.