Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ цагдаагийн байгууллагаас анхааруулсаар ирсэн.
Хэдий ийм ч иргэд цахим орчинд залилуулах, хүчирхийллийн золиос болох, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох зэрэг хэрэг гарсаар байна. Хамгийн сүүлд гарсан хэргийн жишээг дурдахад, энэ сарын 22-ны өдөр /2021.12.24/ “Манай охиныг фэйсбүүкээр танилцсан залуу нь олон хоногийн өмнө хүчиндсэн байна” дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгаж үзэхэд 15 настай охиныг 25 настай эрэгтэй хүчиндсэн байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хараа, хяналтаа сайжруулж анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох албаны байгууллагуудаас анхааруулсаар байна. Мөн олон нийтийн сүлжээн дэхь зөв, зохистой хэрэглээний талаарх ойлголтыг өгөх шаардлагатай байгаа юм.