С.Амарсайхан: Ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл цахилгааны төлбөр хөнгөлнө

С.Амарсайхан: Ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл цахилгааны төлбөр хөнгөлнө

Цахилгаан, дулааны төлбөрийг үргэлжлүүлэн төрөөс даах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халамжийн хөтөлбөр, ипотекийн зээлийн эргэн төлөлт зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Эрдэнэ үйлдвэр айл өрхийн цахилгааны төлбөрийг үргэлжлүүлэн даах талаар ярилцсан" гэв.