Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. Харин өчигдөр /2021.12.23/ Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тэгвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс гаргасан байна.
Үүнийг шүүх хүлээж авч прокурорт буцаажээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаа дахиад хийгдэнэ гэсэн үг.Хохирогчийн хувьд эх орондоо ирээд эмчлүүлж байгаа бол Н.Түвшинбаярыг хэргийг нь прокурорт буцтал таслан сэргийлэх ажиллагааг нь хэвээр үлдээсэн билээ.