Гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна.  Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн О 12 сарын 08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 07:30 цагаас эхлэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг тус сумын Баянгол багийн “Бэрх-Уул” гэдэг газраас “Өндөрхангай”, “Алтан-Уул”, “Өлийн даваа” гэдэг газар хүртэл 6 км-т явганаар, “Бэрх-Уул”-наас баруун хойд зүгт “Цагаан хөтөл” гэдэг газраас  5 км-т нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөө өглөө 07:30 цагт эрлийг дахин эхлүүллээ.