Н.Түвшинбаярын өмгөөлөгч: Тэр хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Нийт гурван тэрбумын хохирол барагдуулсан

Н.Түвшинбаярын өмгөөлөгч: Тэр хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Нийт гурван тэрбумын хохирол барагдуулсан

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2021.12.23/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо.

Тус талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Н.Түвшинбаяр маргасан зүйлгүй. Хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хийсэн зүйлдээ гэмшиж харамсаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд нийт гурван тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан. Цаашид ч төлнө. Хамгийн гол нь хохирогч Э.Энхбатын эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа” гэсэн юм.