УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ниймийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Иргэдэд таалагдаж түр зуур оноо авах гээд хуулийн төсөл өргөн бариагүй юм. Ахмадууд өлбөрч үхэхэд тун ойрхон байна. Хэдэн жил л ярилаа. Дорвитой нэмэгдсэн зүйл байхгүй байна. Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг харчих. Энд шүүмжлээд байгаа гишүүд ч өөрсдөө ахмадуудын авч байгаа тэтгэврийг аваад сардаа амьдраад явах уу гэдэг асуудал. Банкинд аваачаад хадгалчихдаг 300, 400 тэрбум төгрөгийг яах гэж авсан юм. Хэрэв аваагүй байсан бол өдийд Нийгмийн даатгалын сан ийм байдалд орохгүй байсан гэж иргэд ярьж байгаа юм. Одоо хүчинтөгөлдөр явж байгаа хууль эмэгтэйчүүдэд халтай. Та нарын тооцоон дээр ч байна. Та нар хамтын тэтгэврийн хуулийг нь хүчингүй болгочихсон. Нөхөр нь нас бараа л бол юу ч үгүй амьдарч байна. Амьдрах боломжгүй нөхцөлд байхад тэтгэврийг өсгөе, хамтраад ажиллая гэхээр таалагдах, таалагдахгүй юм ярилаа гэх юм. Хүмүүс тэтгэвэр хэрхэн төлөхгүй байх вэ гэдэг рүү орох зүйл рүү орж болзошгүй байна. Та нар ийм шударга бус байдал руу иргэдийг түлхэж байна. Хөшөө дурсгал болохоор хэчнээн тэрбумаар зардаг. Ахмадуудаасаа яагаад 120,000 төгрөг харамлаад байгаа юм” гэлээ.