ФОТО: Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо

ФОТО: Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо.

Тодотговол, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүх хурлын үеэр Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Э.Энхбатын хувьд энэ сарын 18-ны өдөр БНСУ-аас эх орондоо ирсэн. Тэрбээр Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа ба Н.Түвшинбаярын зүгээс 3 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах төлбөрт өгсөн" болохыг хэллээ. 

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж буй Шүүхийн гадна цагдаагийн хамгаалалт гарчээ. 2021.12.23