Өмнөговь аймагт бусдын автомашиныг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр тус аймгийн Даланзадгад суманд оршин суух хаягтай 38 настай эрэгтэй О нь өөрийн эзэмшлийн автомашинаа унаад Мандал-Овоо сумаас зүүн урд зүгт 70 км-т Молцог элс гэх газар явж байхад нь таних хүрэн дээлтэй хүн дээрэмджээ. Дээрэмдүүлсний улмаас машины эзэн О эзгүй хээр орхигдож амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иргэн О г алга болсон гэж ар гэрийнхэн нь эхэлж цагдаад мэдэгдсэнээр уг хэргийг олж тогтоожээ.
![Бусдын автомашиныг дээрэмдэж эзнийг нь эзгүй хээр орхисон байжээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2021/12/23/tstagddd.jpg)