Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал түр ЗАВСАРЛАЛАА

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал түр ЗАВСАРЛАЛАА

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлж дөнгөж сая түр завсарлалаа. 

Энэ удаа тус урьдчилсан хэлэлцүүлгийг нэр бүхий  9  хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлах хүсэлт ирүүлжээ. Харин хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, О.Даваажаргал, яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нараас гаргасан саналыг хүндэтгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй  байхаар шийдвэрлэсэн байна.