ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байх шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байх шийдвэр гарчээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.

Энэ удаа тус урьдчилсан хэлэлцүүлгийг нэр бүхий  9  хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлах хүсэлт ирүүлжээ. Харин хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, ОДаваажаргал, яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нараас гаргасан саналыг хүндэтгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй  байхаар шийдвэрлэсэн байна.

НЭМЭЛТ: 14:40 ЦАГ

Шүүх хурал завсарлаж, шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна. 

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж буй Шүүхийн гадна цагдаагийн хамгаалалт гарчээ. 2021.12.23

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж буй Шүүхийн гадна цагдаагийн хамгаалалт гарчээ. 2021.12.23