СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө хутгаар зүсэж, цус алдаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө хутгаар зүсэж, цус алдаж амиа алджээ

Энэ сарын 21-ны өдөр /2021.12.21/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 58 настай эрэгтэй Б өөрийнхөө оршин суудаг байрны орцны подвалд баруун хөлнийхөө орчимд нэг удаа хутгаар зүсэж, цус алдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд ард иргэд согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж, болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.