“Зүрх мартахгүй” төслийн багийнхан энэ сарын 25, 26-ны өдөр Дархан хотод үзлэг, оношлогоо хийнэ

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан энэ сарын 25, 26-ны өдөр Дархан хотод үзлэг, оношлогоо хийнэ

Сонгдо эмнэлгийн захирал, зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийн багийнхан энэ сарын 25, 26-ны өдөр Дархан аймагт “Хязгаараас чинад” төслөө хэрэгжүүлэн үзлэг хийхээр болжээ.

Ингэхдээ зүрхний хагалгааны заалттай хүүхэд болон том хүнд үйлчлэх аж. Мөн нүдний мэс заслын эмч үзлэг хийх юм байна. Багийн бүрэлдэхүүнд зүрхний мэргэшсэн зургаан эмч, нүдний нэг эмч очихоор төлөвлөсөн аж.