ЭМЯ: Улаанбаатарт 97, орон нутагт 87, зөөвөрлөгдөж орж ирсэн ДОЛООН тохиолдол батлагджээ

ЭМЯ: Улаанбаатарт 97, орон нутагт 87, зөөвөрлөгдөж орж ирсэн ДОЛООН тохиолдол батлагджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 191 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн тохиолдол 7  
  • Нийслэлд 97
  • Орон нутагт 87 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 2076 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 758
  • хүндэвтэр 1017
  • хүнд 267
  • нэн хүнд 34 хүн байна.

Мөн хугацаанд 61-80 насны нэг хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1978 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.