Т.Баярхүү: Омикрон хувилбарыг дотооддоо тархаахгүй хумьж чадвал ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй

Т.Баярхүү: Омикрон хувилбарыг дотооддоо тархаахгүй хумьж чадвал ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй

УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг 2021 оны 12 дугаар сарын 25-аас эхлэн гурав хоног зочид буудалд тусгаарлаж, гурав дахь хоногт нь шинжилгээ авах УОК-ын тогтоол гарлаа. Хилийн чанадаас ирж байгаа бүх иргэн 72 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариутай онгоцонд сууж байгаа. Үндсэндээ нэг хүнээс гурван удаагийн шинжилгээ авсны эцэст, нийгмийн харилцаанд орох, гэртээ харих боломж бүрдэнэ гэсэн үг.

Манай улсад 12 болон нэгдүгээр сард томуугийн А, В вирусийн дэгдэлт идэвхтэй явагддаг. Хэрэв дээрээс нь нэмээд Омикроны дэгдэлт явагдвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт, бид Омикрон хувилбарыг аль болох дотооддоо тархаахгүй хязгаарлаж чадвал ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр, аж ахуй нэгж, иргэд орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 оронд Омикрон бүртгэгдсэн байна. Тэгэхээр манай улсад тархах нь цаг хугацааны асуудал гэдгийг бид өмнөх туршлагаас харж байгаа. Тиймээс учирч болох эрсдэлийг бууруулахын тулд уг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: