Цагдаагийн Ерөнхий газраас өнгөрсөн зургадугаар сард самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байгаа талаарх мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд “Тогоочийн Майнбаяр нь Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн 2 дугаар багийн нутаг “Хагийн хар нуур”-ны урд байрлах “Хөлөрийн даваа” гэх газарт 2021 оны зургадугаар сард самарт явж байгаад сураггүй алга болсон тул эрэн хайж байна” гэжээ.