Ч.Болортуяа: Гадаадын улсаас ирж буй бүх иргэдийг гурав хоног тусгаарлана

Ч.Болортуяа: Гадаадын улсаас ирж буй бүх иргэдийг гурав хоног тусгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх УОК-ын танилцуулгыг сонссон байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим үүрэг чиглэлийг өгчээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ талаар мэдээлэв. Тэрбээр “Дэлхий даяар 90 гаруй улсад коронавирусийн омикрон хувилбар тархсан. Одоогоор нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг бид тусгаарлаж байгаа. Тэгвэл өнөөдөр гаргасан шийдвэрээр гадаадын улсаас ирж буй бүх иргэдийг гурав хоног тусгаарлах боллоо. Энэ нь ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмж юм” гэлээ.