С.Эрдэнийн гэх Ардчилсан намаас “М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэлцэл, тамга тэмдэг нь хууль бус, хүчингүй” гэх утгатай албан тоотыг УДШ рүү илгээж, улмаар АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх материалыг татаж авсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл манай сайтын энэхүү мэдээллийг Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү үгүйсгэж, Улсын дээд шүүхийн өмнө мэдээлэл хийв. Тэрбээр "АН долдугаар сард намын даргаа солих асуудлыг ярьж, дараа сард нь их хурлаа хийгээд шийдчих ёстой байсан. Гэтэл тэгэхгүй явсаар өдий хүрлээ. Энэ асуудлыг тамга, гэрчилгээтэй, хууль ёсны АН хуралдаад М.Тулгатыг даргаараа сонгосон. Гэтэл АН-ын хэсэг нөхдүүд үүнийг зөвшөөрөхгүй, өөрсдөө дарга байх ёстой гэсэн утгаар шүүхэд хандсан. “Та нарыг бүртгэхэд гомдохгүй. Бид ч бас бүртгүүлмээр байна” гэв.
Тэгвэл бид О.Баасанхүү нарын энэхүү мэдээллийг тун удахгүй баримттайгаар няцаан хүргэх болно.