“М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэлцэл хүчингүй” гэсэн утгатай бичгийг С.Эрдэнэ УДШ рүү явуулсан байжээ

“М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэлцэл хүчингүй” гэсэн утгатай бичгийг С.Эрдэнэ УДШ рүү явуулсан байжээ

Өчигдөр /2021.12.20/ Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурлаар “АН-ын даргын асуудлыг хэлэлцээд О.Цогтгэрэлийг тус намын даргаар бүртгэхээс тус шүүх татгалзсан” байгаа юм.

Учир нь М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг С.Эрдэнэ татаж авсан тул, ганц О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх эсэхийг УДШ хэлэлцээд “О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй” хэмээн үзэж, татгалзсан байгаа юм.

-УДШ РУУ “М.ТУЛГАТЫН МАТЕРИАЛЫГ ТАТАЖ АВАХ ТУХАЙ” БИЧГИЙГ С.ЭРДЭНЭ ЯВУУЛЖЭЭ-

Тэгвэл УДШ-ийн шүүхийн тус хурлаас өмнө М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч, “Хуульд нийцэж байгаа нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх рүү явуулсан гэдэг. Харин тэдний шийдвэр С.Эрдэнэд таалагдаагүй бололтой. Учир нь, “М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэлцэл, тамга тэмдэг нь хууль бус, хүчингүй” гэх утгатай албан тоотыг тус намаас УДШ рүү илгээсэн гэх мэдээлэл байна. Улмаар АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх материалыг татаж авсан бололтой.

-“АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ЭТГЭЭДИЙН НЭР БАЙХГҮЙ БОЛНО” ГЭЖЭЭ-

Харин иргэн Н.Ариунболд Улсын дээд шүүх рүү, “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагынэцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн талаарх мэдээллийг өгнө үү” гэсэн гомдол гаргажээ. Иймд түүний гомдлын хариуд УДШ-ээс “Одоогоор Улсын дээд шүүхийн мэдээллийн цахим санд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр байхгүй болно” гэж мэдэгдсэн байна.