Б.Ууганбаяр: Монгол Улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй

Б.Ууганбаяр: Монгол Улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй

"Монгол Улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдлаа" гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд цацагдсан.

Тэгвэл энэхүү мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.