Өчигдөр /2019.05.20/ ХУД-ийн 114-р сургуулийн багш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сурагчдад гар хүрсэн байна. Сургуулийн хөдөлмөрийн багш хүүхдүүдэд гар хүрсэн тухай гомдол, мэдээлэл Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд иржээ.
Тус дуудлагыг хүүхдүүдийн эцэг эхчүүд өгсөн бөгөөд тухайн сургуульд нь ч мөн уг багшийн талаар гомдол мэдүүлснээр өнөөдөр тухайн багшийг ажлаас нь чөлөөлсөн гэв. Хүүхдэд гар хүрсэн эрэгтэй, хөдөлмөрийн багш нь нийт найман хүүхдэд гар хүрснээс нэг хүүхдийн бие муудаж, эмчийн тусламж авсан юм байна.