Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Оросууд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг хэдэнтээ онцолжээ

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Оросууд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг хэдэнтээ онцолжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлалын үеэр тус улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг хэдэнтээ онцолж, магтжээ. 

Тодруулбал, В.И.Матвиенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ "Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан Евро Азийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээж С.Одонтуяагийн тавьсан илтгэл тэнд цугласан эмэгтэйчүүдэд чухал нөлөөлөл үзүүүлсэн. Монгол Улс эмэгтэй улс төрчдөө сайн дэмжээрэй. С.Одонтуяагийн даргалдаг Монгол, Оросын парламентын бүлэг сүүлийн үед идэвхитэй ажиллаж байнга харилцаа холбоотой байгаа" хэмээн хэлжээ. Үүнийг улс төр дэхь үйл ойлголцлыг эмэгтэй улс төрчид эерүүлж гадаад харилцааны бодлогод ч үр дүнгээ өгч буйн жишээ хэмээн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албаныхан мөн энэ үеэр ярьжээ.