УИХ-ын гишүүн Х.Булгантуяа БЗД-ийн 88-р сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн автобустай болгожээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа БЗД-ийн 88-р сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн автобустай болгожээ

Баянзүрх дүүргийн 88-р сургууль хүүхдийн автобустай болжээ. Тус сургуульд суралцдаг хүүхдүүдийн 60 хувь нь сургуульдаа 3-5 км зайнаас алхаж ирдэг байна. Мөн цаг агаар муу үед хүүхдүүд сургуульдаа ирж чаддаггүй аж.  Иймээс сургуулийн удирдлагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяад санал тавьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн твиттер хуудастаа “БЗД-ийн Хонхорын 88-р сургууль автобустай боллоо. Хүүхдүүдийн маань 60 хувь гаруй нь 3-5 км холоос ихэнхдээ алхаж ирдэг. Цаг агаар муу үед ирж чадахгүй хүүхдүүд их. Жич: Энэ саналыг сургууль нь тавьж, миний бие улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн болно.Асуудаг болохоор бичлээ” гэжээ.