Д.Тогтохсүрэн: БНХАУ гуравдугаар сар дуустал хилээ нээхгүй байхыг үгүйсгэхгүй

Д.Тогтохсүрэн: БНХАУ гуравдугаар сар дуустал хилээ нээхгүй байхыг үгүйсгэхгүй

БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилийг хаагаад байгаа. Тэгвэл гуравдугаар сар хүртэл хил нээгдэхгүй байх магадлалтай болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр "Хил гааль байнгын хаалттай байна. Хамгийн наад талын хугацаа нь гуравдугаар сар дуустал нээхгүй байхыг үгүйсгэхгүй. Өвлийн олимп дуустал. Тэгэхээр энэ хүрээнд Ковидын хуулийг сунгахаас өөр аргагүй. Энэ хуулиар олон асуудал шийдэгдэнэ" хэмээн Ковидын хуулийг сунгахыг дэмжсэн шалтгаанаа тайлбарлав.