Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр хэмээн хуульчилсан. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн баяр арванхоёрдугаар сарын 29-ны өдөр тохиодог. Тиймээс эл өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн байдаг. Тэгвэл эл өдөр энэ жил ирэх долоо хоногийн Лхагва гарагт таарч буй учир бүх нийтээр амрах юм.
