Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат өнөөдөр/2021.12.18/ орой эх орондоо ирнэ хэмээн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад ийнхүү найман сарын дараа эх орондоо эргэн ирж байна. Мөн түүнд хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ.
![Э.Энхбат начин өнөөдөр эх орондоо ирэх бөгөөд шүүх хурал нь энэ сарын 23-нд товлогджээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2021/12/18/enhbatt.jpg)