ЭМЯ: Дотоодод 262, зөөвөрлөгдөн ирсэн 5 тохиолдол батлагдаж, хоёр хүн эндлээ

ЭМЯ: Дотоодод 262, зөөвөрлөгдөн ирсэн 5 тохиолдол батлагдаж, хоёр хүн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 267 хүнээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 160
  • Орон нутагт 102
  • Зөөвөрлөгдөн ирсэн 5 тохиолдол батлагджээ.

Одоогоор улсын хэмжээнд 2,454 иргэн эмнэлэгт, 4,583 иргэн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.  

Мөн хугацаанд коронавирусийн улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 1970 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМЯ