Л.Билэгтсайхан: Гадаад улсаас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээнд хамруулж байна

Л.Билэгтсайхан: Гадаад улсаас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээнд хамруулж байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Билэгсайхан: "Гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын хугацаандаа хариуцлагатай байх ёстой. Тиймээс гэрийн тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээнд хамруулж байна. “Омикрон вирусийн халдвар манай улсад гадаадаас зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг эрчимтэй хийж байна. Өнгөрсөн сарын /2021.11/ 28-наас эхлэн хилийн тандалт үйл ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд агаарын хилээр 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Гадаадаас ирсэн зорчигчдоос түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Шинжилгээгээр 12 улсаас 38 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн.

Тухайлбал, Турк улсаас 14, АНЭУ-аас ирсэн 10 хүн, Тайланд улсаас ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэсрсэн ба эдгээр тохиолдолуудаас “омикрон” хувилбар илрээгүй.

Халдварын тохиолдол ихэвчлэн Турк, Тайланд гэх мэт улс орон луу явсан групп аялалаас ихэнхидээ илэрч байна. Тиймээс иргэд онцын шаардлаггүй тохиолдолд гадаад улс руу зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.