Хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноож шоронд хорьсоныг эсэргүүцэж УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулган эхлэнгүүт үг хэлэx горимын санал гаргалаа. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарав.
УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанд 41 гишүүн ирж, хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлгийнхэн чуулганы танхимыг орхиж гарснаар хуралдаан ирцгүй болов. Харин МАН-ынхан өглөөний ирцээр хуулиудыг эцэслэн батлах санал хураалт явуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 143 хуулийг эцэслэн батална.