Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай холбоотой хүний эрхийн сонсголыг энэ сарын 30-нд хийнэ

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай холбоотой хүний эрхийн сонсголыг энэ сарын 30-нд хийнэ

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.

Тэгвэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр хийхээр Хууль зүйн байнгын хорооноос шийдвэрлэжээ. 

Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлэх аж.