Н.Алтанхуяг: Э.Бат-Үүл бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер

Н.Алтанхуяг: Э.Бат-Үүл бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.17/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. 

Тэрбээр "Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. Монгол Улсад хууль шүүх гэдэг юу болсон юм. Шударга бусын хонгил хэвээр байгаа юм шиг. Хүмүүст хоёр нүүр гаргадаг зүйл хэвээр байгаа юм шиг байна. Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу. Үүнийг би нэг намын, нэг хүний асуудал биш гэж хардаг. Үүнд анхаарал тавьж ажиллан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.

Д.Зүмбэрэллхам гээд уначихсан хүнийг эргүүлэн оруулж ирээд ШЕЗ-ийн дарга болгочихлоо. Шударга ёс тогтохгүй юм байна. Улсаа гадаадынханд зарсан дээрэмчид цаана чинь зүгээр яваад байна. Яагаад ийм ялгавартай байдаг юм бэ" гэв.

ҮЗЭХ: