Өчигдөр /2021.12.16/ Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу шүүж, түүнд 4 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ улсад хохирол учруулсан гэж буй юм.
Тэгвэл зарим иргэд шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа, “Бат-Үүлд 4 жил хорих ял өгчээ гэдэг мэдээ уншлаа. Харамсаж байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ” хэмээжээ. Тэрээр энэхүү мэдэгдэлдээ, “Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж” хэмээн Х.Баттулгыг хэллээ гэж хардаж иргэд олон байна.
Бат-Үүлд 4 жил хорих ял өгчээ гэдэг мэдээ уншлаа. Харамсаж байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ.
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) December 16, 2021