Өнгөрсөн 24 цагт Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт автомашин шатсан дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:13 цагт очиход иргэн М-ын “Оптима” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 12:44 цагт очиход иргэн Н-ын “Грейс” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.