Ч.Өнөрбаяр: Э.Бат-Үүлийг хорьсон нь Монголын Ардчилалд заналхийлж байна

Ч.Өнөрбаяр: Э.Бат-Үүлийг хорьсон нь Монголын Ардчилалд заналхийлж байна

Өнөөдөр /2021.12.16/ Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал саяхан болж, Э.Бат-Үүлд 4 жил, А.Гантулгад 2 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл тус шийдвэрийг АН-ын залуус илэрхийлж, өөрсдийн байр сууриа илэрхийлж эхлээд байна. Тухайлбал, АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “Монголд улс төрийн хоригдол дуусах болоогүй юм байна. Монголын улс төрийн хоригдлын жагсаалт цаашид үргэлжлэх юм байна. Энэ эрх баригч нар байгаа цагт хүний эрхийн тогтолцоо бол худлаа юм байна. Шүүх гэдэг бол Ардчилсан улсад хүний эрх, ардчиллын баталгаа болох ёстой. Гэтэл одоо бол үзэл санаа, бодлого ярьсан хүмүүсийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.

Нөгөө талд Монголын Ардчилалд Э.Бат-Үүл гэдэг хүн бол бэлэг тэмдэг. Энэ бол цаагуураа Монголын Ардчилалд заналхийлж байна гэж бодож байна. Улс төрийн хоригдлын жагсаалтад чинь хүн хэрэгтэй бол дараагийнх нь би болъё. Тэр олон хүмүүсийг хэлмэгдүүлж яах гээд байгаа юм.

Э.Бат-Үүл гэдэг хүн Нийслэлийн Ардчилсан намын дарга. Бид нар энэ хүнийг өмгөөлнө. Энэ хүмүүст ял өгөх байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай цаг байсан. Яагаад уяатай нохой шиг байж байгаад одоо хэргийг шийдэж байгаа юм. Энэ бол эргэлзээ төрүүлж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт хүчээ авч байна. Ганц Э.Бат-Үүл биш. Бид цаашдаа тууштай тэмцэнэ. Монголд шүүх хурлыг шинэчлээд л улс төрөөс ангид болголоо, хүний эрхийг хамгаалдаг гээд байсан хаана байна тэр үр дүн нь. Нэг хуулийг яагаад тэгж олон янзаар хэрэглээд байгаа юм. Шүүгч чинь нэг хуулийг нэг л янзаар тайлбарлахгүй юм уу. Монголын ардчилалд шууд заналхийлж байна. Ийм зүйлийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.