ЭХ СУРВАЛЖ: Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрөв, А.Гантулгад хоёр жилийн хорих ял оноожээ

ЭХ СУРВАЛЖ: Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрөв, А.Гантулгад хоёр жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурад өнөөдөр /2021.12.16/ өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад хоёр жилийн хорих ял оноосон байна. Энэ талаар Шүүхийн албаны эх сурвалж мэдээлэл хийгээгүй байна. Үйл явдлыг бид эргэн мэдээлэх болно.