АН-ын дэд даргаар Б.Гарамгайбаатар, нарийн бичгийн даргаар Г.Баярсайхан нарыг дэмжиж, томилжээ

АН-ын дэд даргаар Б.Гарамгайбаатар, нарийн бичгийн даргаар Г.Баярсайхан нарыг дэмжиж, томилжээ

АН-ын дотоод сонгуулиар ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар нэгдэж, “Хэн хуулийн шаардлага хангаж байгааг нь АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэсэн хамтарсан хүсэлтийг Улсын Дээд шүүхэд явуулаад байгаа талаар бид өнөөдөр мэдээлсэн.

Харин тэдний шийдвэрт С.Эрдэнэ “тийм таатай хандахгүй” байж магадгүй байна. Улмаар өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит буй цахим хурлыг зарласан байгаа юм. Тэгвэл дөнгөж сая өндөрлөсөн тус хурлаар УДШ рүү явуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нарын асуудлыг хэлэлцээгүй байна. Харин тус хурлаар АН-ын Улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг дэмжиж, томилсон байна. Харин нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан нарыг томилжээ.