Өчигдөр /2021.12.15/ АН-ын дотоод сонгуулиар тус намын даргад ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч, “Биднээс хуульд нийцэж байгаа нэгийг нь АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Бүртгэлд ороогүй нэг нь дахин гомдол гаргахгүй” гэсэн утгатай бичгийг Улсын Дээд шүүх /УДШ/-д илгээсэн талаар бид мэдээлсэн.
Харин тэдний байр суурийг Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын тус намын удирдлагын баг дэмжиж байгаа бол н.Ганбаяр гэх эрхэм эсэргүүцсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2021.12.16/ болсон АН-ын хэвлэлийн хурлын үеэр н.Ганбаяр гэх эрхэм “М.Тулгат дарга О.Цогтгэрэлийн талтай ойлголцоод УДШ рүү бичиг явуулж байна гэж хэлж байгаа. Харин энэ нь албан ёсны намын байр суурь мөн үү,үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл АН-ын албан ёсны тамга тэмдгийг дараад УДШ рүү явуулах ёстой. Аливаа нэг АН-ын бланк дээр тамга тэмдэггүй, намыг албан ёсоор төлөөлөх субъект биш нөхдүүд гарын үсэг зурж явж байгаа нь дүрэм зөрчиж байгаа. АН-ын албан ёсны байр суурь биш” гэсэн юм. Энэ бүхнээс үзвэл, АН-ын нэгдэж, эвлэрэх асуудалд С.Эрдэнэ дургүй байгаа бололтой.