Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь албан ёсны айлчлал эхлээд байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.