Ам.долларын ханш 2671 төгрөг байна. Монгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2671 төгрөгтэй тэнцэж байна. Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларыг 2667 төгрөгөөр авч, 2672 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 2668 төгрөгөөр авч, 2672-2676 төгрөгөөр зарж байгаа юм. Ам.долларын ханш сүүлийн долоон хоногт буурсан үзүүлэлттэй байна.