Монголд хууль бусаар оршин сууж байсан 800 хятад иргэнтэй холбогдуулж ял авсан 14 хүний давж заалдах хурал маргааш болно

Монголд хууль бусаар оршин сууж байсан 800 хятад иргэнтэй холбогдуулж ял авсан 14 хүний давж заалдах хурал маргааш болно

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг сүр дуулиантай шалгаж, 2020 оны аравдугаар сард холбогдох 14 этгээдэд хаалттай хорих ангид 9-12 жилийн ял эдлүүлэх шийтгэх тогтоол гаргаж байсан билээ. Тэгвэл тус этгээдүүд давж заалдаж байгаа бөгөөд БНХАУ-ын иргэн Ян Чин Саны нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор маргааш /2021.12.16/ 10:30 цагт Захиргааны хэргийн шүүх хурал болох аж.