Өнгөрсөн сард арилжаанд орсон ихэнх койнууд худалдаанд гарсан үнээсээ унасан үзүүлэлттэй байна.
Сүүлийн хэдэн сар манай улсад нилээдгүй олон койн болон токенууд шинээр IEO хийгдэж худалдаанд гарсан. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн арилжаанд орсон ихэнхи койны ханш худалдаанд гарч эхэлсэн үнээсээ буурсан буюу унасан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн цар тахал болон шинэ жилийн баяртай холбогдуулан "BITCOIN"-оос авхуулаад ихэнхи койн токены ханш унасантай холбоотойгоор дэлхийн зах зээлд ихэнхи койны ханш унажээ.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар дараах МОНГОЛ койнууд анх арилжаанд орсон үнээсээ БУУРСАН буюу унасан үзүүлэлттэй байна.
Койн нэр | IEO ХАНШ | 2021.12.15 ХАНШ |
CRX | 15₮ | 14₮ |
WPL | 1₮ | 0.75₮ |
ADMC | 1₮ | 0.83₮ |
URG | 1₮ | 0.62₮ |
CPX | 0.25₮ | 0.1998₮ |
NTC | 0.50₮ | 0.50₮ |
MCC | 0.30₮ | 0.19₮ |
Одоогийн байдлаар эдгээр койнуудын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцсон иргэд алдагдалд орсон байна.