Байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн дэслэгч Г-д 14 жилийн хорих ял оноолоо

Байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн дэслэгч Г-д 14 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамцид зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл шүүхээс Д.Гялбуужамцид 14 жилийн хорих ял оноосон талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцсэн байна.

 Шүүхээс  шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.