СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоол хүнс тэжээлийн дутагдалд оруулж, нярайн амийг эрстүүлсэн иргэдэд 2-3 жилийн хорих ял оноожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоол хүнс тэжээлийн дутагдалд оруулж, нярайн амийг эрстүүлсэн иргэдэд 2-3 жилийн хорих ял оноожээ

Энэ оны эхээр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай эрэгтэй С нь өөрийн гэр бүлээс гадуурх харилцаатай 21 настай Е-г жирэмслүүлж, хүүхдийг төрүүлсний дараа нярайг хоол хүнс тэжээлийн дутагдалд оруулж амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарчээ.

Тус хэргийг саяхан Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Энэ оны эхээр 52 настай С нь эхнэр болох М-тэй үгсэн хуйвалдан өөрийн гэр бүлээс гадуурх харилцаатай Е-гийн төрүүлсэн өөрийн хүүхдийг ямар ч албан бичиг баримтгүйгээр үрчилэн авч, гэртээ аваачсан эхний өдрөө хэт их уйлуулсны улмаас амьсгалын болон хоол хүнс тэжээлийн дутагдалд оруулж амь насыг нь хохироосон байна. Тус хэрэг нь Эрүүгийн хуулийн  16.11 дүгээр зүйлийн “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэрэгт тооцогдох” аж. Улмаар нярайн төрсөн эцэг С-д 3 жил, төрсөн эх Е болон С-ийн эхнэр тус бүрд нь 2 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.