Ажлаа хийж яваад амиа алдсан алба хаагчийн талаар ОБЕГ-аас мэдээлэл хийхээр болжээ

Ажлаа хийж яваад амиа алдсан алба хаагчийн талаар ОБЕГ-аас мэдээлэл хийхээр болжээ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна.  Харамсалтайгаар алдсан алба хаагчийн эхнэр З.Одгэрэл "Талийгаачийг дарга нарынхаа зараалд явж байгаад амиа алдсан. Үүнд буруутай дарга, удирдлагууд нь хариуцлага хүлээх ёстой" гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Харин талийгаачийг ар гэрийнхэн “Буяны 49 хоног өнгөртөл энэ асуудлыг ярихгүй чимээгүй байх”-ыг хүсэж буй. 

Ямартай ч албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн талаар тус албанаас өнөөдөр  /2021.12.15/ 15:00 цагаас мэдээлэл хийхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Харин тус асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн шөнө яаралтай арга хэмжээ авч, асуудлыг шийдэх болсон гэх мэдээллийн талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас тодруулахад "Онцгой байдлын алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан асуудлыг хуулийг байгууллага шалгаж байгаа. Харин үүнд ямар нэгэн алдаа гарсан эсэх болоод үүрэг чиглэл өгсөн удирдлагуудтай Шадар сайд өчигдөр /2021.12.14/ уулзаж, болсон үйл явдлыг тодруулсан. Шадар сайд үүнд буруутай хүмүүс байвал хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэх тайлбарыг өглөө.