НАСА агентлагийн сансрын хөлөг түүхэндээ анх удаа наранд хүрчээ

НАСА агентлагийн сансрын хөлөг түүхэндээ анх удаа наранд хүрчээ

Өчигдөр /2021.12.14/ АНУ-ын Геофизикийн Холбооны хурал болж, тус үеэр НАСА-гийн илгээсэн сансрын хөлөг түүхэндээ анх удаа наранд хүрсэн талаар мэдээлсэн байна.

Тодруулбал, НАСА агентлагийн “Parker Solar Probe (PSP)” гэх нэртэй сансрын хөлөг өнгөрсөн дөрөвдүгээр сард нарны ойролцоо найман удаа ойртож, нарны титмийн захын хэсэг рүү гурван удаа шумбаж орсон байна. Шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрсэн аж. Харин өнгөрсөн наймдугаар сард тус хөлөг наранд ес дэх удаагаа ойртож байхдаа дахин шумбасан байж болзошгүй гэсэн байна. Үүнийг тодруулахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдах бөгөөд судалж байгаа гэжээ.

Эх сурвалж: The Guardian